Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж буй тодорхой асуудал” сэдвийн хүрээнд үндэсний хэмжээний хэлэлцүүлгийг Жендэрийн Үндэсний хороооноос зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт Комиссын гишүүн Д.Сүнжид “Цахим орчин дахь ялгаварлан гадуурхалт ” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүллээ.
Тэрээр илтгэлдээ Монгол Улсын цахим хэрэглээ 78,7 хувь сошиал сүлжээний хэрэглэгчид байдаг бөгөөд, нийт хэрэглэгчдийн 83 хувь нь фэйсбүүк хэрэглэгчид байгааг онцлов.


Хэлэлцүүлгийн эхний хэсэг "Нийгмийн сүлжээнд охид, эмэгтэйчүүд рүү чиглэсэн жендэрийн ялгаварлан гадуурхалт" сэдвээр өрнөсөн бол, хоёрдугаар хэсэг "Эсэн мэнд амаржихуй, эхэд үзүүлж буй олон талт туслалцаа, дэмжлэг" сэдвээр үргэлжилж, ЭХЭМҮТ-ийн зөвлөх эмч С.Хишгээ "Эхийн эндэгдэлд нөлөөлж буй нийгмийн сөрөг хүчин зүйлсийн судалгааны үр дүн, хариу арга хэмжээ" сэдвээр, Жендэрийн үндэсний шинжээч А.Солонго Асуудлыг шинжлэх, тулгамдсан асуудлаар мэдээлэл хийж, хэлэлцүүлэгт цахимаар 487 хүн оролцсон байна.