.

Хүний Эрхийн Олон Улсын өдрийг дэлхий нийтээр тэмдэглэх болсны учир

Орон орны Хүний эрхийн байгууллагууд олон улсын хүний эрхийн өдрийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн Дээд комиссарын газраас гаргасан нэгдмэл уриан дор тэмдэглэж, сурталчилгааны өргөн хүрээтэй үйл ажиллагаа зохион явуулдаг билээ.

ХҮНИЙ ЭРХИЙН ТҮГЭЭМЭЛ ТУНХАГЛАЛ

Тунхаглал батлагдсан түүхээс: 1945 онд Женевт хуралдсан НҮБ-ын Бага хурлаар Эдийн засаг, Нийгмийн Зөвлөл хэд хэдэн тодорхой салбарт ажлын хэсэг байгуулан ажиллах үүрэг өгсний нэг нь хүний эрхийн түгээмэл тунхаглалыг батлан гаргах явдал байсан. Эдийн засаг, Нийгмийн Зөвлөл 1946 оны анхдугаар хурлаараа НҮБ-ын Хүний эрхийн Комиссыг байгуулж Комиссын анх удаа Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын төслийг боловсруулсан. Энэ үүргээ Комисс нэг жилийн дотор гүйцэтгэсэн. Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын гол ач холбогдол нь хүний эрхийг олон улсын эрх зүйн түвшинд эмхтгэн найруулах гэсэн үнэлж баршгүй үүрэг юм. Хүний эрхийн түгээмэл тунхаглал нийт 30 зүйлээс бүрдэнэ. Тунхаглал нь хэдийгээр заавал биелүүлэгдэх шинжгүй, санал зөвлөмжийн шинжтэй ч хүний эрхийг хамгаалах механизмын үүсэл хөгжилд гол үүрэг гүйцэтгэж, хүний эрхийг хамгаалах тогтолцоо бүрэлдэх үндэс суурь болсон билээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИВЭЭЛ ДОР

"ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ ФОРУМ - 2021"

ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАЖ, ХАМГААЛАХ САНАЛ, САНААЧИЛГЫГ БҮХ ТАЛААР ДЭМЖИНЭ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх

ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО НЬ ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨГ ХАМГААЛАХ СУУРЬ НӨХЦӨЛИЙГ ШИЙДВЭРЛЭХЭД ИХЭЭХЭН ТҮЛХЭЦ БОЛНО

Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ

САЛБАР ХУРАЛДААН 1

"ИРГЭНИЙ БОЛОН УЛС ТӨРИЙН ЭРХ"

ИЛТГЭГЧИД

САЛБАР ХУРАЛДААН 2

"ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН ЭРХ"

ИЛТГЭГЧИД

САЛБАР ХУРАЛДААН 3

"ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАХ ҮНДЭСНИЙ ТОГТОЛЦООГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ"

ИЛТГЭГЧИД

САЛБАР ХУРАЛДААН 4

"УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ БА ХҮНИЙ ЭРХ"