ШШГЕГ-ын 445 дугаар нээлттэй хорих анги, цагдан хорих байр, тус аймаг дахь Цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах болон зөрчлийн баривчлах байр, ШШГЕГ-ын 435 дугаар хаалттай хорих ангийн нөхцөл байдалтай танилцаж, алба хаагчдад “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа” сэдвээр мэдээлэл хийв.
“Хяналт шинжилгээний хүрээнд алба хаагчид, эрх нь хязгаарлагдсан хүнээс эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцаа, ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийн хэрэгжилтийн талаар асуумж авч, хүсэлт гаргасан хүмүүстэй ганцаарчилж уулзаж, гаргасан санал хүсэлтийг хүлээн авч, холбогдох албан тушаалтанд уламжлан, шийдвэрлүүллээ.