Дур зоргоор баривчлан саатуулах асуудлаарх Ажлын хэсгийн дүгнэлттэй холбогдуулан Комиссын гишүүн Б.Энхболд байр суурь илэрхийллээ
2023-09-19 Хэвлэх 474
НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлийн ээлжит 54 дүгээр чуулганы хуралдаан 2023 оны 09 дүгээр сарын 11-нээс 2023 оны 10 дугаар сарын 13-ны хооронд Женев хотноо болж байна.
Тус хуралдаанаар Дур зоргоор баривчлан саатуулах асуудлаарх Ажлын хэсгийн 2022 оны 10 дугаар сард Монгол Улсад айлчилсанажлын дүгнэлтийг танилцуулсан бөгөөд үүнтэй холбогдуулан Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболд Комиссын байр суурийг цахимаар илэрхийллээ.
Тэрбээр Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пакт, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн зөвлөл болон түүний Тусгай процедураас өгсөн зөвлөмж зэрэг олон улсын гэрээ, конвенц, протоколоор хүлээлгэсэн хүний эрхийн зарчим, хэм хэмжээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль тогтоомжийг нийцүүлэн боловсронгуй болгоход түлхүү анхаарч ажиллаж байгааг цохон тэмдэглэв.
Түүнчлэн Ажлын хэсгийн дүгнэлт, ХЭҮК-ын илтгэлтэй холбогдуулан УИХ-аас хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг хангах, хамгаалах чиглэлээр тодорхой арга хэмжээ авах талаар Засгийн газарт чиглэл өгсөн бөгөөд улмаар холбогдох хуулийн төслийг УИХ-д өргөн барихад бэлэн болсныг онцоллоо.