“Шударгаар шүүлгэх эрхийн хэрэгжилтийг үнэлэх аргачлал боловсруулж, жишиг тайлан гаргах” ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулах зар
2023-10-05 Хэвлэх 1,961Хүний эрхийн Үндэсний Комиссоос “Шударгаар шүүлгэх эрхийн хэрэгжилтийг үнэлэх аргачлал боловсруулж, жишиг тайлан гаргах” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тул мэргэжлийн байгууллага болон судлаачдын баг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
CУДАЛГААНЫ ЗОРИЛГО:
Шударгаар шүүлгэх эрхийн хэрэгжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлт бүхий аргачлалыг боловсруулж, зарим үзүүлэлтээр жижиг тайлан гаргахад чиглэгдэнэ.
АЖИЛ ГҮЙЦЭТГЭГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
Судалгааны багт дараах ерөнхий шаардлагууд тавигдана. Үүнд:
- Судалгаа, дүн шинжилгээний ажил гүйцэтгэж байсан туршлагатай байх;
- Монгол Улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө төлдөг байх;
- Судалгааны баг нь хууль, эрх зүй, хүний эрх, статистик дүн шинжилгээний чиглэлээр мэргэшсэн 3-аас доошгүй шинжээчээс бүрдсэн байх.
Судалгааны баг, шинжээчид дараах нарийвчилсан шаардлагыг хангасан байвал зохино. Үүнд:
- Хууль, эрх зүй, эрүүгийн процессын эрх зүй, хүний эрхийн чиглэлээр судалгаа, дүн шинжилгээний ажил хийж байсан, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх, аргачлал боловсруулж байсан туршлагатай байх;
- Статистик мэдээлэлд тулгуурлан дүн шинжилгээ хийж, индекс боловсруулж тайлагнах ур чадвартай байх;
- Хууль, эрх зүй, шүүх эрх мэдэл, хүний эрхийн чиглэлээр бодлогын зөвлөмж боловсруулах туршлагатай байх;
- Мэдээ, мэдээлэл боловсруулах, дүн шинжилгээ хийх, холбогдох хэрэглээний программ ашиглах, баримт бичиг боловсруулах, илтгэх, тайлагнах ур чадвартай байх;
- Багаар ажиллах, ажлыг богино хугацаанд зохион байгуулах, даалгавар биелүүлэх, талуудтай хамтран ажиллах, харилцааны өндөр ур чадвартай байх;
- Гадаад хэл дээр эх сурвалж ашиглаж, харьцуулсан дүн шинжилгээ хийх чадвартай байх.
- Төсөв: 15,000,000 төгрөг
Гүйцэтгэх хугацаа: 90 өдөр
Дээрх шаардлагыг хангасан сонирхсон этгээд дараах материалыг бүрдүүлэн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 17.30 цагаас өмнө n.zoljargal@nhrcm.gov.mn и-мэйл хаягаар ирүүлнэ үү.
- Байгууллагын хүсэлт;
- Байгууллагын танилцуулга, улсын бүртгэлийн гэрчилгээ;
- Сүүлийн 5 жилд гүйцэтгэж байсан ижил төстэй ажлын жагсаалт;
- Судалгааг гүйцэтгэх багийн удирдлага, зохион байгуулалтын мэдээлэл;
- Судалгааны ажлын цар хүрээг тоймлох, ажлын төлөвлөгөө, судлах зүйл, арга зүй, аргачлал тодорхойлсон төсөл;
- Санхүүгийн санал бүхий судалгааны төсөвт багтаасан тооцоолол.
Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 51-262786, 99912675 утсаар холбогдон авна уу.