Орхон аймгийн “Ирээдүйн одод” болон Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Ерөнхий боловсролын сургуульд хяналт шалгалт хийлээ
2023-11-18 Хэвлэх 606Хүний эрхийн Үндэсний Комисст иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу Комиссын гишүүн Д.Сүнжидээр ахлуулсан ажлын хэсэг Орхон, Сэлэнгэ аймаг дахь төрийн болон хувийн хэвшлийн зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд 2023 оны 11 дүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд хяналт шалгалт хийлээ.
Тухайлбал, Орхон аймгийн “Ирээдүйн одод” ерөнхий боловсролын сургууль болон Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтнуудын Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенц, дотоодын хууль тогтоомжоор баталгаажуулсан хөдөлмөрлөх эрх, ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхалт, дарамт, хүчирхийллийг хориглох заалтын хэрэгжилтийг шалгалаа.
Хяналт шалгалтын хүрээнд дээрх сургуулиудын багш, ажилтнуудтай ганцаарчилсан болон бүлгийн ярилцлага хийж, санал асуулга авсан бөгөөд холбогдох албан тушаалтнаас тайлбар, шаардлагатай бичиг баримтыг гаргуулан авч дүн шинжилгээ хийв.
"Шалгалтын үр дүнг үндэслэн хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Комиссын гишүүний Зөвлөмж, хүний эрхийн зөрчлийг арилгуулах, таслан зогсоох зорилгоор Комиссын гишүүний Шаардлагыг холбогдох эрх бүхий албан тушаалтанд хүргүүлнэ.