Гомдол хүлээн авах : 7000-0222 ENGLISH
  • Бидний тухай
    • Танилцуулга
    • Дарга, гишүүд
    • Тамгын газар
    • Иргэний нийгмийн зөвлөл
    • Хүний эрх хамгаалагчийн хороо
    • Бүтэц, зохион байгуулалт
  • Мэдээ, мэдээлэл
    • Мэдээ
    • Зарлал
    • Видео мэдээ
  • Хууль тогтоомж
    • Монгол Улсын хууль
    • Хүний эрхийн олон улсын гэрээ, конвенц
    • УИХ тогтоол
    • Дүрэм, журам
  • Ил тод байдал
    • Үйл ажиллагаа
    • Хүний нөөц
    • Худалдан авах ажиллагаа
    • Авилга соён гэгээрүүлэх үйл ажиллагаа
    • Шилэн данс
    • Бусад мэдээллийн ил тод, нээлттэй байдал
  • Ном хэвлэл
    • Монгол улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл
    • “Хүний эрх” сэтгүүл
    • Цахим номын сан
  • Гомдол мэдээлэл
    • Гомдол, мэдээлэл хүлээн авах, шалгах, шийдвэрлэх ажиллагаа
    • Гомдол шийдвэрлэх үйл явц
    • Гомдол, мэдээлэл гаргах
    • Гомдол мэдээллийн шийдвэрлэлт
  • Нүүр
  • Бидний тухай
    • Танилцуулга
    • Дарга, гишүүд
    • Тамгын газар
    • Иргэний нийгмийн зөвлөл
    • Хүний эрх хамгаалагчийн хороо
    • Бүтэц, зохион байгуулалт
  • Мэдээ, мэдээлэл
    • Мэдээ
    • Зарлал
    • Видео мэдээ
  • Хууль тогтоомж
    • Монгол Улсын хууль
    • Хүний эрхийн олон улсын гэрээ, конвенц
    • УИХ тогтоол
    • Дүрэм, журам
  • Ил тод байдал
    • Үйл ажиллагаа
    • Хүний нөөц
    • Худалдан авах ажиллагаа
    • Авилга соён гэгээрүүлэх үйл ажиллагаа
    • Шилэн данс
    • Бусад мэдээллийн ил тод, нээлттэй байдал
  • Ном хэвлэл
    • Монгол улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл
    • “Хүний эрх” сэтгүүл
    • Цахим номын сан
  • Гомдол мэдээлэл
    • Гомдол, мэдээлэл хүлээн авах, шалгах, шийдвэрлэх ажиллагаа
    • Гомдол шийдвэрлэх үйл явц
    • Гомдол, мэдээлэл гаргах
    • Гомдол мэдээллийн шийдвэрлэлт
  • Бидний тухай
  • Мэдээ, мэдээлэл
  • Хууль тогтоомж
  • Ил тод байдал
  • Ном хэвлэл
  • Гомдол мэдээлэл

Өнөөдөр “Хүний эрх хамгаалагчдын олон улсын өдөр” тохиож байна...

2023-12-09

УИХ-ын хүндэтгэлийн хуралдаанаар НҮБ-ын Хүний эрхийн мэдлэг олгох Ази-Номхон да...

2023-12-09

"Хүний эрхийн Үндэсний Форум-2023" зохион байгуулагдана...

2023-12-07

Та "Хүний эрхийн Үндэсний Комисс"-ын талаарх мэдээллийг хаанаас олж авдаг вэ ?

“Эрдэнэт хивс” ХХК-ийн ажилчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийг шалгалаа

2023-11-18 Хэвлэх 333
“Эрдэнэт хивс” ХХК-ийн ажилчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийг шалгалаа

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Д.Сүнжидээр ахлуулсан хэсэг Комисст иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу “Натурал Текстайл Групп” ХК-ийн охин компани болох “Эрдэнэт хивс” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ажилтнуудын Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенц, дотоодын хууль тогтоомжоор баталгаажуулсан хөдөлмөрлөх эрх, ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхалт, дарамт, хүчирхийллийг хориглох заалтын хэрэгжилтэд 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хяналт, шалгалт хийлээ. 

Хяналт шалгалтаар

·    Компанийн хөдөлмөрийн харилцааг зохицуулж буй дотоод журам, эрх зүйн актууд

·    Хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хууьд заасан нөхцөлийн дагуу хийсэн эсэх

·   Байгууллагын ил тод байдал, ажилтнуудын хөдөлмөрийн нөхцөл, ажил амралтын цаг, ээлжин амралт, цалин, хөлс, нэмэгдэл, урамшуулал олгож буй тушаал шийдвэр, ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, нийгмийн болон гэрлэлтийн байдал, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодол, улс төрийн үзэл бодол, үйлдвэрчний эвлэлийн гишүүн эсэх, эрүүл мэндийн байдал, жирэмсэн болон амаржсан эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа илэрхийлэл, хөгжлийн бэрхшээл, гадаад төрх болон бусад хэлбэрээр ялгаварлан гадуурхагдах, ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтад өртдөг эсэх

·    Жендэрийн эрх тэгш байдлыг хангах хуульд заасан ажил олгогчийн үүргийн хэрэгжилт

·  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд заасан шаардлага, стандартад нийцсэн ажлын байраар хангасан эсэх, албан хаагчдын хүүхдэд ээлтэй, хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлдэг эсэх зэргийг шалгаж, дүн шинжилгээ хийж байна.

Энэ хүрээнд тус компанийн ажилтнуудаас санамсаргүй түүврийн аргаар 30 ажилтантай ганцаарчилсан ярилцлага хийсэн бөгөөд 200 гаруй ажилтнаас санал асуулга авч, холбогдох албан тушаалтнаас шаардлагатай бичиг баримт гаргуулан авав.

"Шалгалтын үр дүнг үндэслэн хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Комиссын гишүүний Зөвлөмж, хүний эрхийн зөрчлийг арилгуулах, таслан зогсоох зорилгоор Комиссын гишүүний Шаардлагыг холбогдох эрх бүхий албан тушаалтанд хүргүүлнэ.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Комиссын Гомдол, мэдээлэл шалгах хэлтсийн дарга Г.Ууганбаатар, референт Д.Ариунбилэг, С.Мөнх-Эрдэнэ, Захиргаа, удирдлагын хэлтсийн референт Г.Энхзаяа, мэргэжилтэн Б.Наранжаргал, Дархан-Уул аймаг дахь референт Э.Болортуяа нар ажиллалаа.