
Нэгдсэн Үндэстний Байгууллагаас 1981 онд жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.
Энэ жил тус өдрийг угтан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүрт боломжийг олгоё” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд 2023 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлт” сэдэвт хэлэлцүүлгийн аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар төрийн байгууллагуудтай хамтран зохион байгууллаа.
Хүний эрхийн орон нутгийн ажилтан Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц, иргэд ямар эрхийн асуудлаар хандаж байна, хөгжлийн бэрхшээлтэй хүний сонгох сонгогдох эрхийн хэрэгжилтэд хийгдэж буй судалгааны талаар мэдээлэл өгч хамтран ажиллалаа. Хэлэлцүүлэгт Хэрлэн, Мөрөн, Баянхутаг, Өлзийт тосгоны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл оролцов.