Хөгжлийн бэрхшээлтэй хүний сонгох сонгогдох эрхийн хэрэгжилтийн талаар судалж байна
2023-11-21 Хэвлэх 18
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 7.1.8 дахь заалтад заасны дагуу “Тэгш нийгэм холбоо” ТББ-тай хамтран Хөгжлийн бэрхшээлтэй хүний сонгох, сонгогдох эрхийн хэрэгжилтийн талаар судалгаа хийгдэж байгаа бөгөөд судалгааны баг 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Хэнтий аймагт ажиллалаа.
Уг судалгааны багийн ажилд аймгийн Засаг даргын тамгын газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар дэмжлэг үзүүлж, шаардлагатай мэдээллийг гаргаж өгч, иргэдээс санал асуулга авах боломжийг ханган ажиллаж байна. Судалгаа 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм.