
Говь-алтай аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай хамтран төрийн байгууллагын удирдлагуудын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн өглөөний шуурхай хурал дээр “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөрлөх эрх” сэдвээр сургалт хийлээ. Сургалтад төрийн байгууллагын удирдлага 49 хүн хамрагдлаа.
Сургалтаар Хөгжлийн бэрхшээлтэй хүн гэж хэнийг хэлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн үндсэн ойлголт, хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөрлөх эрхийн талаарх мэдээллийг хүргэлээ.