Монгол Улсад Ази, Номхон далайн бүс нутгийн Хүний эрхийн сургалт, сурталчилгааны төв байгуулахад хамтран ажиллах асуудлаар харилцан мэдээлэл хуваалцаж, санал солилцов
2024-02-06 Хэвлэх 216Хүний эрхийн түгээмэл Тунхаглал батлагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан 2023 оны 12 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд Женев хотноо зохион байгуулагдсан “Хүний эрх-75” өндөр түвшний арга хэмжээний үеэр Ази, Номхон далайн бүс нутгийн Хүний эрхийн сургалт, сурталчилгааны төвийг байгуулах тухай ХЭҮК-ын санаачилгыг дэмжих, "Хүний эрхийн хангах үндэсний хөтөлбөр-2"-ийг батлах, “SHE for HE” санаачилгыг хэрэгжүүлэх амлалтыг Монгол Улс өгсөн.
Уг асуудлын хүрээнд ХЭҮК-ын дарга Д.Сүнжид, Комиссын гишүүн Ж.Хунан нар Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын захирал С.Сүхболдыг 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцын хэрэгжилт, биелэлтийг тайлагнахад тулгамдаж буй асуудал, энэхүү механизмыг үр дүнтэй болгох, олон улсын гэрээ, конвенцын орчуулга, нэр томьёог жигдлэх, НҮБ-ын хороодын Ерөнхий тайлбарыг орчуулах асуудлаар санал солилцлоо.
Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн Дээд Комиссар Волкер Туркийг Монгол Улсад айлчлахыг урьсан урилгыг “Хүний эрх-75” өндөр түвшний арга хэмжээний үеэр уламжилсан.
Уулзалтаар хүний эрхийн Дээд Комиссар Волкер Туркийн Монгол Улс дахь айлчлалын ач холбогдол, Монгол Улсаас НҮБ-ын өмнө өгсөн 3 амлалтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөөний талаар нарийвчлан ярилцаж, Монгол Улсад Ази, Номхон далайн бүс нутгийн Хүний эрхийн сургалт, сурталчилгааны төв байгуулахад хамтран ажиллах асуудлаар харилцан мэдээлэл хуваалцаж, санал солилцов.