Төр, иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах зорилгоор Баян-Өлгий аймгийн Үйлдвэрчний эвлэл, “Гэрэлт хөгжлийн тэмүүлэл” ТББ-тай хамтран аймагт хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа иргэний нийгмийн байгууллагатай уулзалт, сургалт зохион байгууллаа.
Уулзалтад нийт иргэний нийгмийн 24 байгууллагын төлөөлөл оролцож, байгаль орчин, нийгэм, эдийн засаг, соёл урлагийнсалбарт тулгамдаж буй хүчин зүйл,, гарц шийдэл зэрэг асуудлыг олон талын оролцоотойгоор хэлэлцэв.
Уулзалтын үр дүнд Баян-Өлгий аймгийн Иргэний нийгмийн нэгдсэн зөвлөл байгуулагдлаа. Тус зөвлөл нь цаашид олон талт төлөөллийн хамтын ажиллагааг идэвхтэй зохион байгуулж, хүний эрхийн тулгамдсан асуудал, чухалчилж буй сэдвийн хүрээнд төр, иргэний нийгмийн байгууллага, судлаач, иргэдийн үзэл бодол, байр суурийг харилцан солилцуулах, сайн туршлага, арга зүйг нэвтрүүлэх, улмаар хүний эрхийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготой юм.
Хүний эрхийн Үндэсний Комиссын Баян-Өлгий аймаг дахь референт Л.Уранчимэг “Хүний эрхийн хамгаалагч” сэдвээр оролцогчдод сургалт орсон бол урилгаар аймгийн Татварын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтсийн холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл хийв.