Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос “Эрүүгийн хуульд заасан хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаанд цахим технологи ашиглаж байгаа байдал ба хүний эрх” судалгааны ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тул судлаачдыг саналаа ирүүлэхийг урьж байна.
АЖИЛ ГҮЙЦЭТГЭГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
Судалгааны баг:
Зөвлөх үйлчилгээг дараах шаардлагыг хангасан судалгааны багаар гүйцэтгүүлнэ:
Багийн бүрэлдэхүүн, мэргэжил:
- Багийн ахлагчаас гадна хууль, эрх зүйн чиглэлийн нэг судлаач байна;
- Багийн гишүүд магистр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй бол давуу тал болно.
Туршлага:
- Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх;
- Судалгаа, дүн шинжилгээний ажил гүйцэтгэх арга зүй, ур чадвар, дадлага, туршлагатай байх (ижил төрлийн судалгаа, хяналт-шинжилгээ, үнэлгээний ажил гүйцэтгэж байсан бол давуу тал болно);
- Баримт бичигт дүн шинжилгээ хийх чадвартай байх;
- Судалгаа, шинжилгээний материалтай танилцаж, үнэлэлт дүгнэлт хийх чадвартай байх.
- Бусад ур чадвар:
- Мэдээ, мэдээлэл боловсруулах, судалгаа, дүн шинжилгээ хийхтэй холбогдох хэрэглээний программыг ашиглах, илтгэх, тайлагнах ур чадвартай байх;
- Багаар ажиллах чадвартай байх;
- Англи хэл эсхүл бусад гадаад хэлээр судалгаанд хамаарах мэдээллийг ашиглах чадвартай байх;
- Төрийн албан хэрэг хөтлөлт, албан бичгийн боловсруулалт, монгол хэл, найруулгын чадвартай байх.
Судалгааны төсөв: 6,000,000.00 (Зургаан сая) төгрөг байна.
Гүйцэтгэх хугацаа: 3 сар
Дээрх шаардлагыг хангасан сонирхсон этгээд доорх материалыг бүрдүүлэн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 17:30 цагаас өмнө l.boldkhuu@nhrcm.gov.mn и-мэйл хаягаар ирүүлнэ үү.
- Байгууллагын эсхүл багийн албан хүсэлт, танилцуулга;
- Байгууллага бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
- Багийн гишүүдийн мэргэжлийн дипломын хуулбар;
- Сүүлийн 5 жилд гүйцэтгэсэн ижил төстэй ажлын жагсаалт;
Судалгааг гүйцэтгэх багийн удирдлага, бүрэлдэхүүн, ажлын зохион байгуулалтын мэдээлэл.
Дэлгэрэнгүй мэдээллийг l.boldkhuu@nhrcm.gov.mn цахим шуудангийн хаягаар болон 99094440 утсаар холбогдон авна уу.