Судалгаа, зөвлөх үйлчилгээний чиглэлээр ажилладаг мэргэжлийн байгууллагууд мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна
2024-06-04 Хэвлэх 200Хүний эрхийн Үндэсний Комиссоос “Өмгөөлөгч, сэтгүүлч хүний эрх хамгаалагчдын шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэг, маргаанд дүн шинжилгээ хийх” баримтын шинжилгээний ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах гэж байгаа тул судалгаа, зөвлөх үйлчилгээний чиглэлээр ажилладаг мэргэжлийн байгууллагууд мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
АЖИЛ ГҮЙЦЭТГЭГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
Мэдээлэл цуглуулах судалгааны баг:
· Хууль зүйн ухаан болон социологийн чиглэлийн мэргэжилтэй байх;
· Хүний эрхийн чиглэлээр судалгаа, дүн шинжилгээ хийж үр дүнтэй ажилласан байх;
· Кейс анализын судалгаа шинжилгээ гүйцэтгэж байсан 5-аас доошгүй жилийн мэргэжлийн туршлагатай байх;
· Заагдсан хугацаанд болон гэрээлсэн төсвийн дүнд багтаан судалгааг гүйцэтгэх хүний нөөц, чадавхитай байх;
· Англи хэлний ахисан шатны мэдлэгтэй байх;
· Харилцааны өндөр ур чадвартай байх;
· Хүний эрх болон Эрүү, зөрчлийн хэрэг, маргааны чиглэлээр бүтээл гаргасан, бодлого боловсруулсан, төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн бол давуу тал болно.
Төсөв: 12,000,000 төгрөг
Гүйцэтгэх хугацаа: 90 өдөр
Дээрх шаардлагыг хангасан сонирхсон этгээд доорх материалыг бүрдүүлэн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 17.30 цагаас өмнө humanrightsdefender@nhrcm.gov.mn и-мэйлээр явуулна уу.
Мэдүүлэг ирүүлэх материал:
· Байгууллагын хүсэлт;
· Байгууллагын танилцуулга, улсын бүртгэлийн гэрчилгээ;
· Сүүлийн 5 жилд гүйцэтгэж байсан ижил төстэй ажлын жагсаалт;
· Судалгааг гүйцэтгэх багийн удирдлага, зохион байгуулалт, менежментийн мэдээлэл;
· Судалгааны хөтөлбөр, арга зүй, аргачлал төлөвлөгөө;
Судалгааны төсөл боловсруулж, санхүүгийн санал бүхий судалгааны төсөвт багтаасан тооцоолол.
Холбоо барих утас: 7000-0222-4, 9902-4559