Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн С.Дондов Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөлтэй хүний эрх хамгаалагчийн асуудлаар санал солилцлоо
2024-06-18 Хэвлэх 189Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институци, хүний эрхийн газрын Хэвлэл мэдээллийн шинжээч Иван Годарски, Улс төрийн шинжээч Жулиа Манчин нар Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн С.Дондовтой уулзаж Монгол Улс дахь хүний эрх хамгаалагчдыг хамгаалах эрх зүйн орчин, өнөөгийн нөхцөл байдлын асуудлаар уулзаж, ярилцлаа.
АИХЭГ нь ЕАБХАБ-ын гишүүн орнуудад болж буй сонгуулийн үйл ажиллагаанд ажиглалт хийх, сонгуулийн болон хүний эрхийн байгууллагад техникийн тусламж үзүүлэх, зөвлөгөө өгөх, иргэний нийгмийн хөгжлийг дэмжих, тэдэнд зориулсан сургалт семинарыг зохион байгуулах зэргээр хүний эрхийг хамгаалах, яс үндэс, шашин шүтлэгийн байдал зэргээр ялгаварлан гадуурхах, үл тэвчих явдал, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, хууль сахиулах, ардчиллыг хөгжүүлэхэд чиглэсэн олон талт үйл ажиллагаа явуулдаг.
Монгол Улс 2012 онд тус байгууллагын 57 дахь гишүүн орноор элссэн бөгөөд АИХЭГ-тай идэвхтэй хамтран ажиллаж байна.
АИХЭГ-ын Сонгуулийн ажиглах хороо, тус хорооны шинжээчид Монгол Улсын Их Хурлын 9 дэх удаагийн сонгуулийг ажиглаж буй бөгөөд тус уулзалтаар Монгол Улсын Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилт, хүний эрх хамгаалагчдын гаргасан гомдол, мэдээллийн тоон мэдээ, Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэдэх Хүний эрх хамгаалагчийн хорооны үйл ажиллагаа, сонгуулийн үеийн хэвлэл мэдээллийн мониторинг болон бусад асуудлаар харилцан мэдээлэл солилцлоо.
Уулзалтад Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн дарга З.Өнөржаргал, Хүний эрх хамгаалагчийн хороо хариуцсан ажилтан А.Балдангомбо хамт оролцов.