Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар иргэдийн сонгох, сонгогдох эрхийг бүрэн эдлүүлэх, сонгуулийн үед хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор үе шаттай арга хэмжээ авч ажиллаж байна
2024-06-26 Хэвлэх 348Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар иргэдийн сонгох, сонгогдох эрхийг бүрэн эдлүүлэх, сонгуулийн үед хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор үе шаттай арга хэмжээ авч ажиллаж байна. Тухайлбал:
- Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Зам тээврийн хөгжлийн яам, Авто тээврийн үндэсний төв, уул, уурхай, эрдэс баялгийн болон ачаа тээвэрлэлтийн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллага, хэвлэл, мэдээлэл, олон улсын байгууллагын удирдлага, төлөөлөлтэй уулзалтуудыг зохион байгуулж, зөвлөмж өгч, харилцан мэдээлэл солилцон ажиллаж байна.
https://nhrcm.gov.mn/newsdetail/2064
https://nhrcm.gov.mn/newsdetail/2088
https://nhrcm.gov.mn/newsdetail/2091
https://nhrcm.gov.mn/newsdetail/2095
https://www.facebook.com/photo/?fbid=785070903755700&set=pcb.785070990422358
https://www.facebook.com/nhrcm/videos/980422806681053
https://nhrcm.gov.mn/newsdetail/2106
2. Улс төрийн 22 намын төлөөлөлтэй 2024.02.27-ны өдөр уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, сонгуулийн мөрөө хөтөлбөрөө боловсруулахдаа хүний эрхийн асуудалд анхаарахыг зөвлөж, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний нөхцөл байдлын тойм мэдээллийг бэлтгэн бүх намуудад бичгээр хүргүүллээ.
https://nhrcm.gov.mn/newsdetail/1921
3. Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуультай холбогдуулан улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигч, сонгогч, төрийн болон төрийн бус байгууллага, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулсан 2 удаагийн уриалга, зөвлөмжийг гарган түгээсэн.
https://www.facebook.com/photo/?fbid=784300113832779&set=a.207304184865711
https://nhrcm.gov.mn/newsdetail/2106
4. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуультай холбогдуулан өмнөх сонгуулиудаар гарч байсан зөрчлүүд, анхаарах асуудлын талаар 2024 оны 6 дугаар сарын 06, 13, 20-ны өдрүүдэд 3 удаагийн хэвлэлийн бага хурал зохион байгуулсан бөгөөд тус хэвлэлийн хурлыг давхардсан тоогоор 50 гаруй хэвлэл, мэдээллийн байгууллага сурвалжилж, мэдээ, мэдээлэл бэлтгэж олон нийтийн мэдэх эрхийг хангалаа. Дээрх хэвлэлийн хуралд Комиссын дэргэдэх Иргэний нийгмийн зөвлөлийн гишүүд оролцож, зорилтот бүлэгт анхаарах асуудлын талаар мэдээлэл өгснийг энд цохон тэмдэглэх нь зүйтэй болов уу.
https://www.facebook.com/nhrcm/videos/1503215173600015
https://nhrcm.gov.mn/newsdetail/2101
https://www.facebook.com/nhrcm/videos/1591131325001008
https://www.facebook.com/nhrcm/videos/1392906711421692
https://nhrcm.gov.mn/newsdetail/2104
https://www.facebook.com/nhrcm/videos/413972244952246
5. “Хүний эрх ба Сонгууль” сургалт, хэлэлцүүлгийг СЕХ-той хамтран 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулсан бөгөөд тус сургалтад Харилцаа холбооны зохицуулах хороо, ЦЕГ, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн холбогдох албан тушаалтнууд УИХ-ын сонгуулиар мөрдөгдөх холбогдох хууль журмыг сэтгүүлчид болон Хүний эрх хамгаалагчийн хороо, Иргэний нийгмийн зөвлөлийн гишүүдэд танилцуулсан юм. Түүнчлэн УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал авах өдөр оршин суугаа газраасаа өөр газарт ажиллаж буй уул, уурхай, эрдэс баялгийн болон ачаа тээвэрлэлтийн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөлд 240 оролцогчдод сонгох, сонгогдох эрхийн талаарх танхимын сургалтыг зохион байгууллаа.
https://nhrcm.gov.mn/newsdetail/2064
6. Иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хангаж, хамгаалах, сонгуулийн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавьж ажиллах Зөвлөмж болон нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан, нэр дэвшигчийг эргүүлэн татах хуулийн зохицуулалтад хийсэн дүн шинжилгээг Сонгуулийн ерөнхий хороонд бичгээр хүргүүллээ.
7. Сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой нэр дэвшигч, улс төрийн нам, эвслүүдэд зориулсан зөвлөмж, гарын авлагыг улс төрийн нам, эвслүүдэд хүргүүллээ.
8. Хугацаат цэргийн алба хаагчдад зориулсан сонгох эрхийн боловсрол олгох мэдээллийг боловсруулж, хэвлэмэл хуудас бэлтгэн цахим хэлбэрээр олон нийтийн сүлжээнд нээлттэй байршуулж, хэвлэмэл хуудсыг Төрийн цэргийн анги байгууллагуудад /ЗХЖШ, ХХЕГ, ДЦ/ түгээв.
9. Улсын Их Хурлын сонгуультай холбоотой иргэдээс 1 хүсэлт, 2 гомдол ирснийг шийдвэрлэж ажиллалаа.
10.Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагаа, санал авах байр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй эсэхэд мониторинг хийх ажлын хэсгийг Комиссын Тамгын газрын даргын тушаалаар байгуулан сонгосон хэсгийн хороо, санал авах байр, Цагдан хорих 461 дүгээр хаалттай анги, Баривчлах байр, Баривчлах төвд хийхээр бэлтгэл ажлыг хангасан.
11. Сонгуулийн явц дахь цахим орчны мониторинг, Сонгуулийн ерөнхий мониторингийг /зорилтот бүлгийг хамруулан/ бусдаар гүйцэтгүүлж байна.
12. УИХ-ын ээлжит сонгуультай холбоотой иргэд, олон нийтэд сонгуулийн боловсрол олгох, сурталчлан таниулах зорилгоор цуврал видео бичлэг, зурган постер, мэдээ мэдээлэл бэлтгэж, олон нийтийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээж сурталчлах ажлыг тогтмол хийж байна.
https://www.facebook.com/photo/?fbid=764667455796045&set=pcb.764666415796149
https://www.facebook.com/nhrcm/videos/745597751072746
https://www.facebook.com/photo/?fbid=780162104246580&set=pcb.779848117611312
https://m-election.mn/main/cG9zdDo2NTQ5
https://www.facebook.com/reel/2146486432392515
https://www.facebook.com/photo/?fbid=784929073769883&set=a.207304184865711
https://www.facebook.com/reel/828216072094975
https://www.facebook.com/photo/?fbid=792102166385907&set=pcb.792102689719188
https://www.facebook.com/photo?fbid=792947539634703&set=pcb.792949459634511
Энэ мэтчилэн ХЭҮК нь эрх бүхий иргэд нийтээрээ чөлөөтэй, шууд сонгох зарчмын үндсэн дээр саналаа нууцаар сонгох бүрэн эдлүүлэх онцгойлон анхаарч ажиллаж байгаа бөгөөд та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг nhrcm.gov.mn цахим хуудсаас уншаарай.
МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС