Австралийн Үндэсний их сургуулийн оюутнууд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагаатай танилцлаа
2024-07-01 Хэвлэх 170Австралийн Үндэсний их сургуулийн оюутнууд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагаатай танилцлаа
Тус сургуулийн оюутнуудыг ХЭҮК-ын дарга Д.Сүнжид, Комиссын гишүүн Г.Нарантуяа нар хүлээн авч, төрийн эрхийн талаарх төрийн үүрэг, хүний эрхийг хамгаалах Монгол Улсын тогтолцоог танилцуулж, чөлөөт ярилцлага өрнүүллээ.
ХЭҮК нь Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд хяналт тавьж, хүний эрхийг хамгаалах, дэмжих чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан үндэсний байгууллага бөгөөд Парисын зарчимд бүрэн нийцсэн бие даасан, хараат бус байгууллагын хувьд 2002 онд Ази Номхон Далайн бүс нутгийн Хүний эрхийн үндэсний байгууллагуудын Чуулганы бүрэн эрхт гишүүнээр, 2003 онд Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Дэлхийн Холбооны санал өгөх бүрэн эрхтэй гишүүнээр, 2018 онд Евразийн Омбудсмений Холбооны гишүүнээр элссэн.
Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Олон улсын зохицуулах хорооноос Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагааг Париссын зарчимд бүрэн нийцсэн хэмээн 2003, 2008, 2014, 2021 онуудад "А" статусаар магадлан итгэмжилсэн.
Хүний эрхийн Үндэсний Комисс 2015-2018 онд Ази, Номхон Далайн бүс нутгийн Хүний эрхийн байгууллагын Чуулганыг даргалж, 2022 оноос Ази Номхон Далайн бүс нутгийн Хүний эрхийн байгууллагын Чуулганы дэд даргаар сонгогдон ажиллаж байна.