Сонгуулийн үйл ажиллагаанд мониторинг хийж, хүний эрхийн зөрчил, гомдол тэдгээрийн шийдвэрлэлтэд дүн шинжилгээ хийх замаар эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан болон бусад зорилтот бүлгийн улс төрийн оролцооны эрхийн хэрэгжилтийг хангахад анхаарах асуудлыг тодорхойлж, зөвлөмж, санал боловсруулах.