Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн хэсгийн хорооны ажилтнуудад зориулсан “Хөгжлийн бэрхшээлтэй болон нийгмийн тусламж дэмжлэг шаардлагатай сонгогчдын сонгох эрхийг хангахад дэмжлэг үзүүлэх арга зүйн зөвлөмж” бүхий Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгох эрхийн агуулгаар видео контент хийх ажилд Медиа контент бүтээгч та бүхнийг урьж байна.
Контентын агуулгыг ХЭҮК-оос гаргах бөгөөд видео контент дараах шаардлагаар хийгдэнэ.
Үүнд:
- Контент нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээ, мэдээлэл хүлээн авах нийтлэг шаардлагад нийцсэн байх
- Видео контентын өнгө төрхийг тодорхойлох, санааг гаргах
- Контентын хугацаа 3-5 минутад багтсан байх
- 2К-4К дүрсний нягтаршилтай байх
- Дохионы хэлмэрчтэй байх
- Хадмал бичвэртэй байх
- Сул хараатай хүнд зориулсан өнгөний дүрслэлтэй байх
- Хоолой уншилттай байх
Тавигдах шаардлага:
- Медиа контент чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байх
- Энэ чиглэлээр 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай байх
Дээрх шаардлагад нийцүүлэн контент бүтээх боломжтой энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, хувь хүн та бүхнийг үнийн саналаа 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн дотор B.Enkhbayar@nhrcm.gov.mn майл хаягаар ирүүлнэ үү.
Дэлгэрэнгүй мэдээллийг ХЭБХ-ийн референт Б.Энхбаярын 99276727 утсаар авна уу.