ХЭҮК 2024 оны эхний хагас жилд Комиссын гишүүний санаачилгаар 21 удаагийн хяналт шалгалт хийлээ
2024-07-05 Хэвлэх 658Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 2024 оны эхний хагас жилийн байдлаар иргэдийн хүний эрхийн боловсрол, мэдлэг, хандлагыг дээшлүүлэх 152 удаагийн 311 цагийн сургалтад 9304 оролцогчийг хамруулж, 517 иргэнд 189 цагийн хүний эрхийн зөвлөгөө өглөө.
Улмаар нийслэл, дүүргээс 486, аймаг орон нутгаас 142 буюу нийт 628 өргөдөл, гомдол хүлээн авав.
Энэ хүрээнд гомдол, мэдээллийн мөрөөр 17 удаагийн, Комиссын гишүүний санаачилгаар 21 буюу нийт 37 хяналт шалгалт хийж, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, арилгах чиглэлээр Комиссын гишүүний 3 зөвлөмж холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлэн хэрэгжилтийг хангуулан ажиллалаа.
Түүнчлэн хууль тогтоомж, эрх зүйн 31 актад 160 санал хүргүүлсэн бол 7 судалгаа, дүн шинжилгээний 10 ажил гүйцэтгэлээ.