НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРАНД ТАНЫГ УРЬЖ БАЙНА.
Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтэс
ЦАХИМ ТЕХНОЛОГИЙН ШИНЖЭЭЧ
ТАВИГДАХ ШААРДЛАГА:
Мэргэжил: Программ хангамж, Мэдээллийн систем, Мэдээллийн технологи, Өгөгдлийн ухаан, Өгөгдлийн сангийн загварчлал, удирдлага, Кибер аюулгүй байдал, Хиймэл оюун ухаан.
Туршлага: Төрийн болон хувийн байгууллагад мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх
Ур чадвар: Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй бол давуу тал болно.
Гүйцэтгэх үндсэн чиг үүрэг:
-Хүний эрхийн Үндэсний Комиссоос хийх судалгаа, хяналт шалгалтын үйл ажиллагаанд хүний хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглахад хэрэглэгддэг технологиудад дүгнэлт гаргах;
-Комиссын мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр зөвлөмж өгөх.
Ажлын цаг, цалин хөлс:
-Ажлын 5 өдөр 40 цаг
-Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 213 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн албанд ажиллах мэдээлэл, технологийн чиглэлээр нарийн мэргэшсэн, өндөр ур чадвар бүхий ажилтны албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр”-ийн дагуу ТҮ-7-1 зэрэглэлд хамаарах 3.800.000 төгрөгийн үндсэн цалин болон бусад нэмэгдэл хөлс олгоно.
Та өөрийн анкет (CV)-г o.naranbayar@nhrcm.gov.mn хаягаар илгээх болон 51262786 дугаарт холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
Бүртгэх дуусах хугацаа:
2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр