Аймгийн Прокурорын газраас санаачлан “Эрүү шүүлтээс ангид байх эрх” нээлттэй өдөрлөг арга хэмжээг зохион байгууллаа. /2024.11.08/
Өдөрлөгт Цагдаагийн газар, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газрын алба хаагч, Засаг даргын эрхлэх хүрээний 25 агентлагийн эрх бүхий ажилтнууд, иргэд нийт 80 гаруй хүн хамрагдлаа.
Өдөрлөгийг нээж Прокурорын газрын дарга, хууль цаазын шадар зөвлөх Б.Сүхбат, “Эрүү шүүлт тулгах хүнлэг бус хандах, ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрх” сэдвээр Референт С.Мөнгөнзаяа сургалт хийж, “Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр Хяналтын прокурор Сүхбаатар мэдээлэл хийж, оролцогч нарын асуусан асуултад хариулт өгч, оролцогч нарт ном гарын авлага зэргийг тарааж ажиллалаа.
Дээрх арга хэмжээний зорилго нь: “Эрүү шүүлт тулгах хүнлэг бус хандах, ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрх”-ийн талаар төрийн алба хаагч, иргэдэд мэдээлэл өгөх, гарч болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх.
Өдөрлөгийн үеэр АВ телевизэд “Эрүү шүүлт тулгах хүнлэг бус хандах, ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрх” талаар ярилцлага өглөө.