Дотоодын Цэргийн 831 дугаар ангийн алба хаагч нар хүний эрхийн мэдлэг ойлголтоо нэмэгдүүллээ
2024-11-22 Хэвлэх 25Дотоодын Цэргийн 831 дугаар ангийн алба хаагч нарыг хамруулсан “Жендэр ба хүний эрх, Ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх нь” сэдвээр Дотоодын цэргийн 831 дүгээр 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгууллаа.
Сургалтын зорилго Жендэрийн тухай ойлголт, жендэрийн ялгаварлан гадуурхалт, түүнээс урьдчилан сэргийлэх, ажлын байрны бэлгийн дарамт гэж юу ойлгох, илрэх хэлбэр, төрөл, байгууллага хамт олонд учрах хор хохирол, ажилтан түүнээс хэрхэн сэргийлэх хариу арга хэмжээ авах талаар алба хаагч нарын мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэхэд оршино.
Мөн ажил олгогч байгууллага дотоод журамдаа ажлын байрны дарамт, бэлгийн дарамтын талаар гомдол мэдээлэл хүлээн авах, шийдвэрлэх, нууцыг хадгалах талаар зохицуулалт оруулах, ажилтнуудыг сургалтад хамруулах, сургалтын төлөвлөгөө боловсруулах үүрэгтэй талаар мэдээлэл өглөө.