ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилсан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нэгжийн алба хаагчдын хамт Өвөрхангай аймаг дахь ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 423 дүгээр нээлттэй, хаалттай ангид хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж хяналт шинжилгээ явууллаа.
Хяналт шинжилгээний хүрээнд цагдан хорих байрны ахуй нөхцөлтэй газар дээр нь танилцаж, цагдан хоригдож байгаа иргэдээс асуумж авч, ганцаарчилсан болон бүлгийн ярилцлагууд зохион байгуулж, тэдгээрээс гаргасан зарим санал, хүсэлтийг хорих ангийн удирдлагаар даруй шийдвэрлүүлж ажиллалаа.
Мөн тус ангийн алба хаагчдад “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа”-ны талаар танилцуулга хийж, “Эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцаа, ялгаварлан гадуурхалтаас ангид байх хүний эрхийг хангах асуудал” сэдвээр танхимын сургалт явуулж, алба хаагчдын ажиллах нөхцөл, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх боломжийн талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Алба хаагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах чиглэлээр гарсан тодорхой саналуудыг нэгтгэн холбогдох эрх бүхий албан тушаалтнуудаар шийдвэрлүүлэх боломж, нөхцөлийг судалж байна.