Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаанд зориулсан цаашид тус үндэсний ажиллагааг танилцуулсан видео шторк бүтээх хүрээнд хамтран ажиллах хувь хүн, байгууллагыг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Зөвлөх үйлчилгээг сонгон шалгаруулах ажлын хэсэг материал ирүүлсэн судлаач, байгууллагуудын гүйцэтгэх ажлын агуулгатай танилцаж, шалгаруулалтын үр дүнг үндэслэн шалгарсан уран бүтээлч, байгууллагатай гэрээ байгуулна.
Зөвлөх үйлчилгээнд оролцох хүсэлт, холбогдох материалыг 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 14 цагаас өмнө Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Засгийн газрын 11 дүгээр байрны 109 тоот болон nmpt@nhrcm.gov.mn хаягаар ирүүлэх боломжтой.\
Дэлгэрэнгүй мэдээллийг 11-327136 дугаарт холбогдон авах боломжтой.