Гомдол хүлээн авах : 7000-0222 ENGLISH
  • Бидний тухай
    • Танилцуулга
    • Дарга, гишүүд
    • Тамгын газар
    • Иргэний нийгмийн зөвлөл
    • Хүний эрхийн хамгаалагчийн хороо
    • Бүтэц, зохион байгуулалт
  • Мэдээ, мэдээлэл
    • Мэдээ
    • Зарлал
    • Видео мэдээ
  • Хууль тогтоомж
    • Монгол Улсын хууль
    • Хүний эрхийн олон улсын гэрээ, конвенц
    • УИХ-ын тогтоол
    • Дүрэм, журам
  • Ил тод байдал
    • Үйл ажиллагаа
    • Хүний нөөц
    • Худалдан авах ажиллагаа
    • Авилга соён гэгээрүүлэх үйл ажиллагаа
    • Шилэн данс
  • Ном хэвлэл
    • Монгол улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл
    • “Хүний эрх” сэтгүүл
    • Цахим номын сан
  • Гомдол мэдээлэл
    • Гомдол, мэдээлэл гаргах журам
    • Гомдол шийдвэрлэх үйл явц
    • Гомдол, мэдээлэл гаргах
    • Гомдол мэдээллийн шийдвэрлэлт
  • Нүүр
  • Бидний тухай
    • Танилцуулга
    • Дарга, гишүүд
    • Тамгын газар
    • Иргэний нийгмийн зөвлөл
    • Хүний эрхийн хамгаалагчийн хороо
    • Бүтэц, зохион байгуулалт
  • Мэдээ, мэдээлэл
    • Мэдээ
    • Зарлал
    • Видео мэдээ
  • Хууль тогтоомж
    • Монгол Улсын хууль
    • Хүний эрхийн олон улсын гэрээ, конвенц
    • УИХ-ын тогтоол
    • Дүрэм, журам
  • Ил тод байдал
    • Үйл ажиллагаа
    • Хүний нөөц
    • Худалдан авах ажиллагаа
    • Авилга соён гэгээрүүлэх үйл ажиллагаа
    • Шилэн данс
  • Ном хэвлэл
    • Монгол улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл
    • “Хүний эрх” сэтгүүл
    • Цахим номын сан
  • Гомдол мэдээлэл
    • Гомдол, мэдээлэл гаргах журам
    • Гомдол шийдвэрлэх үйл явц
    • Гомдол, мэдээлэл гаргах
    • Гомдол мэдээллийн шийдвэрлэлт
  • Мэдээ, мэдээлэл

  • Мэдээ
  • Зарлал
  • Видео мэдээ

Хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалтыг Архангай ...

2023-06-07

ХЭҮК: Хууль бусаар баривчлагдсан, цагдан хоригдсон гэх...

2023-06-07

ХЭҮК-оос Хүний эрх хамгаалагчийн хорооны үйл ажиллага...

2023-06-07

Та "Хүний эрхийн Үндэсний Комисс"-ын талаарх мэдээллийг хаанаас олж авдаг вэ

“Улс төрийн хүрээн дэх жендэрийн эрх тэгш байдал” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа

2023-03-17 Хэвлэх 94
“Улс төрийн хүрээн дэх жендэрийн эрх тэгш байдал” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос “Социологийн боловсрол төв”-тэй хамтран улс төрийн хүрээн дэх жендэрийн эрх тэгш байдлын талаарх хууль, тогтоомжийн зохицуулалт түүний хэрэгжилт болон улс төрийн хүрээнд жендэрийн ялгаварлан гадуурхалт, хүний эрхийн хэрэгжилтэд 2022 онд судалгаа хийсэн билээ.

Уг судалгааг үндэслэн “Улс төрийн хүрээн дэх жендэрийн эрх тэгш байдал” сэдвээр ХЭҮК илтгэл боловсруулж, Улсын Их Хуралд хүргүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд өнөөдөр /2023.03.17/ хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэгт ХЭҮК-ын гишүүн Д.Сүнжид, Х.Мөнхзул болон УИХ, ХЭҮК-ын дэргэдэх Иргэний нийгмийн зөвлөл, ХЗДХЯ, Сонгуулийн ерөнхий хороо, Жендерийн үндэсний хороо, МАН, АН, ХҮН, Иргэний Зориг ногоон нам, Хөгжлийн хөтөлбөрийн нам, Иргэдийн оролцооны нэгдсэн нам, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Социал Демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоо, “Койка” ОУБ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, МУИС-ийн Улс төр судлалын тэнхим, “Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан” ТББ, “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ, “Цогц хөгжлийн үндэсний төв” зэрэг улс төрийн төлөөлөл, төрийн болон төрийн бус байгууллага, судлаачдын төлөөлөл оролцов.

Оролцогчдын зүгээс эмэгтэйчүүдийг улс төр, шийдвэр гаргах түвшинд сонгогдох эрхийг нэмэгдүүлэх буюу УИХ, ИТХ-ын сонгуульд нэр дэвших квотыг 50 хувьд хүргэх.

Цаашлаад шийдвэр гаргах түвшинд ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлэх хууль, эрх зүйн орчныг сайжруулах, хуулийн хэрэгжилтийг хангах, тэдний эрхийг зөрчсөн, хязгаарласан үед хүлээлгэх хариуцлагын механизмыг бүрдүүлэх чухал байгааг онцоллоо.

Түүнчлэн нам, эвслийн зүгээс эмэгтэй нэр дэвшигчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлдэг байх, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлснээр авлигын индекс буурдаг сайн туршлагыг олон нийтэд сурталчлах, олон нийтийн дундах хэвшмэл ойлголт, хандлагыг өөрчлөх, сонгогчдын боловсролыг нэмэгдүүлэх зэрэг саналыг ХЭҮК-т илэрхийллээ.

Ташрамд дурдахад, Хүний эрхийн Үндэсний Комиссоос хийсэн дээрх судалгаанд Монгол Улсын нийт сонгуулийн насны иргэдийн 51 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг боловч УИХ-ын нийт гишүүдийн 17.3 хувь эмэгтэй гишүүд байгаа нь дэлхийн дунджаас 7.6 хувиар бага үзүүлэлт болохыг дурдсан байна.

Мөн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасан квотын хэрэгжилт хангалтгүй байгааг дараах хүснэгтээс харж болно.

 
2023-03-17 Хэвлэх 94 Twitter Share

Холбоо барих

Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Тусгаар тогтнолын талбай Засгийн газрын XI байр, 5 дугаар давхарт

info@nhrcm.gov.mn

7000-0222

Зарлал

СУДАЛГААНЫ АЖЛЫН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛНА

СУДАЛГААНЫ АЖЛЫН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛНА...

2023-06-02

НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлийн тусгай мандат эзэмшигчид нэр дэвшигчийн өргөдлийг хүлээн авч эхэллээ

НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлийн тусгай мандат эзэмшигчи...

2023-05-25

Зөвлөх үйлчилгээний зар

Зөвлөх үйлчилгээний зар...

2023-01-27

Шинэ мэдээ

Хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалтыг Архангай аймагт зохион байгуулж байна

Хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалтыг Архангай ...

2023-06-07

ХЭҮК: Хууль бусаар баривчлагдсан, цагдан хоригдсон гэх гомдлыг хүлээн авч шийдвэрлэлээ

ХЭҮК: Хууль бусаар баривчлагдсан, цагдан хоригдсон гэх...

2023-06-07

ХЭҮК-оос Хүний эрх хамгаалагчийн хорооны үйл ажиллагааг сурталчлан таниулах зорилгоор Увс аймагт ажиллаж байна

ХЭҮК-оос Хүний эрх хамгаалагчийн хорооны үйл ажиллага...

2023-06-07

© Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс