НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлийн тусгай мандат эзэмшигчид нэр дэвшигчийн өргөдлийг хүлээн авч эхэллээ
2023-05-25 Хэвлэх 907НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлийн хүний эрхийн талаар өндөр мэргэшилтэй бие даасан дараах экспертээр ажиллах нэр дэвшигчийн өргөдлийг Хүний эрхийн Зөвлөлийн Тамгын газар хүлээн авч эхэллээ.
1. Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэлд суурилсан хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтаас хамгаалах Эксперт;
2. Уяман өвчтэй хүмүүс болон тэдний гэр бүлийг ялгаварлан гадуурхалтыг устгах Тусгай илтгэгч;
3. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн Тусгай илтгэгч
4. Охид, эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхалтын эсрэг Ажлын хэсгийн Африкийн улсуудын гишүүн
5. Охид, эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхалтын эсрэг Ажлын хэсгийн Ази-Номхон далайн улсуудын гишүүн;
6. Охид, эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхалтын эсрэг Ажлын хэсгийн Зүүн Европын улсуудын гишүүн;
7. Охид, эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхалтын эсрэг Ажлын хэсгийн Баруун Европын болон бусад улсуудын гишүүн;
8. Хөлсний цэргүүдийг хүний эрхийг зөрчих, ард түмний өөрөө засан тохинох эрхийг хэрэгжүүлэхэд саад учруулах хэрэгсэл болгон ашиглах Ажлын хэсгийн Зүүн Европын улсуудын гишүүн.
Дээрх НҮБ-ын экспертүүдийг НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөл 2023 оны 9 дүгээр сарын 11-нээс 10 дугаар сарын 06-ны өдрүүдэд болох Зөвлөлийн 54 дүгээр ээлжит хурлаар томилох болно. Сул орон тоонд нэр дэвшигч нь нэр дэвшиж буй орон тооны талаар хүлээн зөвшөөрөгдөхүйц өндөр мэргэшил, мэргэжилтэй байх шаардлагатай. Өргөдлийг хүлээн авах сүүлийн хугацаа 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 12:00 (Женевийн) цаг. Сул орон тоо зарлагдсан бүс нутгийн улсын иргэн өөрийн улсын хамаарах сул орон тоонд нэр дэвших ёстойг анхаарна уу. НҮБ-ын тусгай мандат эзэмшигч нь НҮБ-ээс цалин хөлс авахгүй, НҮБ-ын ажилтан гэж тооцогдохгүй болно.
Өргөдөл гаргагч нь дээр заасан хугацаанд багтан дараах зүйлсийг цахимаар бөглөн хүргүүлнэ:
Өргөдөл гаргах, сонгох процессын талаар: https://www.ohchr.org/en/hr-bodies/hrc/sp/nominations, байнга асуудаг асуултуудын хариултыг: https://www.ohchr.org/en/hr-bodies/hrc/sp/basic-information-selection-independent-experts, өргөдөл гаргахтай холбоотой техникийн асуудлыг ohchr-hrcspecialprocedures@un.org цахим шууданд хандаж авна уу.
1. Богино цахим асуулга https://ohchr-survey.unog.ch/index.php/563873
2. Мандат эзэмшигчид зориулсан тухайлсан өргөдлийн маягт https://www.ohchr.org/en/hr-bodies/hrc/sp/hrc54