Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэд хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн эсэх талаар дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус Хүний эрх хамгаалагчийн хороо ажилладаг бөгөөд уг Хорооны ээлжит бус хуралдааныг 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулав.
Хорооны ээлжит бус хуралдаанаар тус Хороонд ирүүлсэн хүний эрх хамгаалагчдын талаарх гомдол мэдээллийг хэлэлцлээ. Эдгээр гомдол, мэдээллийг дагуу гарах Хүний эрх хамгаалагчийн хорооны дүгнэлтийн талаар тус Хорооны гишүүд ярилцаж, санал солилцлоо.
Хуралдаанд Хорооны дарга бөгөөд Комиссын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов, Хорооны гишүүд Л.Баасанжав, Ц.Оюунбаатар, Ц.Отгонтунгалаг, Э.Сундуй, Х.Баасанжаргал, Ч.Ундрах нар оролцлоо.