ХЭҮК-оос Монголын Өмгөөлөгчдийн холбоотой хамтран “Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилт” сургалтыг 2023 оны 05 дугаар сарын 15, 19-ний өдрүүдэд өмгөөлөгчдөд зориулан зохион байгууллаа.
Уг сургалтыг танхим болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд Комиссын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов хүний эрх хамгаалагчийг хамгаалах үндэсний тогтолцооны талаар танилцууллаа. Сургалтад нийт 45 өмгөөлөгч хамрагдав.