Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэд хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн эсэх талаар дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус Хүний эрх хамгаалагчийн хороо ажиллаж байна.
Тус хороонд ирүүлсэн гомдлын хүрээнд 2 хүний эрх хамгаалагчдад хууль зүйн болон сэтгэлзүйн туслалцааны үйлчилгээнд хамруулах төсвийг шийдвэрлүүлэхээр Хүний эрхийн форумын дэргэдэх “Хүний эрхийн зөрчилд шуурхай хариу үзүүлэх тусгай төсөв”-т хандлаа.
Уг төсөв нь хүний эрхийн системийн зөрчилд хариу үзүүлэх, хүний эрх хамгаалагчдыг хамгаалах шаардлагатай зардлыг санхүүжүүлэх зорилготой юм.