Монгол Улсад Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр батлагдаж, хүний эрх хамгаалагчийг хамгаалах үндэсний тогтолцоо бүрдсэн билээ. Энэ жил Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 75 жилийн ой, Хүний эрхийг хамгаалагчийн тухай тунхаглал батлагдсаны 25 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд Комисс нь “Байгаль орчны салбарын хүний эрх хамгаалагчдын Ази, Номхон далайн сүлжээ” байгууллагаас эрхлэн гаргасан “Байгаль орчны салбар дахь хүний эрх хамгаалагчдад зориулсан гарын авлага”-ыг тус байгууллагын зөвшөөрлөөр орчуулан хянан тохиолдуулан хэвлүүлж, олон нийтийн хүртээл болгож байна.