Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх сургалтад хамрууллаа
2023-05-29 Хэвлэх 501Хүний эрхийн Үндэсний Комиссоос Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хүүхдийн эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор шат дараалсан сургалтыг зохион байгуулж байгаа билээ.
Энэ хүрээнд Баянгол дүүргийн Ерөнхий боловсролын Монгол-Германы хамтарсан 38 дугаар сургуулийн зургадугаар ангийн 48 сурагчдыг “Хүүхдийн эрхийн тухай сургалт”-д 2023 оны 05 дугаар сарын 26-ны хамрууллаа.
Сургалтыг хүүхдийн эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, цахим орчин дахь хүүхдийн эрх, үе тэнгийн дээрэлхэлт болон хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх сэдвээр хүрээнд зохион байгуулав.