Улсын Их Хурлаас 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталснаар хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаа явуулсны төлөө амь нас, бие махбодод нь халдах, заналхийлэх, дарамт шахалтад өртөх явдлаас хүний эрх хамгаалагчийг хамгаалах, үйл ажиллагааг нь дэмжих эрх зүйн үндэс бүрдсэн.
Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 75 жилийн ой, Хүний эрхийг хамгаалагчийн тухай тунхаглал батлагдсаны 25 жилийн ой 2023 онд тохиож байгаатай холбоотойгоор Комиссоос “Хүний эрх хамгаалагчдад зориулсан хууль тогтоомжийн эмхэтгэл” өврийн ном, “Хүний эрх хамгаалагчийг хамгаалах тогтолцоо” болон “Жагсаал цуглаан ба хүний эрх” сэдвээр брошур хэвлүүлэн гаргалаа.
Уг өврийн номын цахим хувилбарыг ХЭҮК-ын цахим номын https://lib4u.net/?lib=nhrc сангаас авна уу.