ХЭҮК-оосСэлэнгэ аймгийн Ерөнхий боловсролын 2 дугаар сургууль, Шуудан үйлчилгээний газарт хяналт шалгалт хийлээ
2023-05-29 Хэвлэх 506Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Д.Сүнжидийн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 46 дугаартай батлагдсан удирдамжийн хүрээнд Гомдол мэдээлэл шалгах хэлтсийн дарга Г.Ууганбаатараар ахлуулсан ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Ерөнхий боловсролын 2 дугаар сургууль, Шуудан үйлчилгээний газарт 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хяналт шалгалт хийлээ.
Дээрх хяналт шалгалтыг дээрх байгууллагуудын албан хаагчдын Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенц, дотоодын хууль тогтоомжоор баталгаажуулсан хөдөлмөрлөх эрх, ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлан гадуурхалт, дарамт хүчирхийллийг хориглох заалтын хэрэгжилтийг шалгаж, илэрсэн хүний эрхийн зөрчлийг арилгуулах, таслан зогсоох, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгын хүрээнд хийж байгаа юм.
Шалгалтын хүрээнд:
- Байгууллагын хөдөлмөрийн харилцааг зохицуулж буй дотоод журам, эрх зүйн актуудад дүн шинжилгээ хийх;
- Байгууллагын хүний нөөцийн шилжилт хөдөлгөөн, мэдээллийн ил тод байдал;
- Ажилчдын хөдөлмөрийн нөхцөл, ажил, амралтын цаг, ээлжийн амралт, цалин, хөлс, нэмэгдэл, урамшуулал олгож буй тушаал шийдвэр, Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, нийгмийн болон гэрлэлтийн байдал, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодол, улс төрийн үзэл бодол, үйлдвэрчний эвлэлийн гишүүн эсэх, эрүүл мэндийн байдал, жирэмсэн болон амаржсан эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, хөгжлийн бэрхшээл, гадаад төрх болон бусад хэлбэрээр ялгаварлан гадуурхагдах болон ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтад өртдөг эсэх;
- Ажилчдаас гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэж буй байдал, Сахилгын шийтгэл болон ёс зүйн хариуцлага ногдуулсан тушаал шийдвэр, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасан ажил олгогчийн үүргийн хэрэгжилт;
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд заасан шаардлага, стандартад нийцсэн ажлын байраар хангасан эсэх, албан хаагчийн хүүхдэд ээлтэй, хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлдэг эсэх;
- Хөдөлмөрийн тухай хуулийн 6 болон 7 дугаар зүйлд заасан ажил олгогчийн үүргийн хэрэгжилт зэргийг нягталж, баримтжуулна.
Шалгалтын үр дүнг үндэслэн хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Комиссын гишүүний Зөвлөмжийг, хүний эрхийн зөрчлийг арилгуулах, таслан зогсоох зорилгоор Комиссын гишүүний Шаардлагыг холбогдох эрх бүхий албан тушаалтанд хүргүүлнэ.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Комиссын Сэлэнгэ аймаг дахь референт Д.Гантулга, Орхон аймаг дахь ахлах мэргэжилтэн Ц.Батзаяа нар ажиллалаа.