Хүний эрхийн Үндэсний Комиссоос “Иргэний нийгэм болон Байгаль орчны салбар дахь хүний эрх хамгаалагчдын эрхийн хэрэгжилт” судалгааны ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тул мэргэжлийн байгууллагууд мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
АЖИЛ ГҮЙЦЭТГЭГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
Мэдээлэл цуглуулах судалгааны баг:
- Хууль зүй, социологи, сэтгэл зүй, байгаль орчны чиглэлийн мэргэжилтэй байх;
- Хүний эрх, байгаль орчны чиглэлээр судалгаа, дүн шинжилгээ хийж үр дүнтэй ажилласан байх;
- Тоон болон чанарын судалгааг гүйцэтгэж байсан 5-аас доошгүй жилийн мэргэжлийн туршлагатай байх;
- Заагдсан хугацаанд болон гэрээлсэн төсвийн дүнд багтаан судалгааг гүйцэтгэх хүний нөөц, чадавхтай байх;
- Англи хэлний ахисан шатны мэдлэгтэй байх;
- Харилцааны өндөр ур чадвартай байх;
- Хүний эрх болон байгаль орчны чиглэлээр бүтээл гаргасан, бодлого боловсруулсан, төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн бол давуу тал болно.
Төсөв: 18,000,000 төгрөг
Гүйцэтгэх хугацаа: 60 өдөр
Дээрх шаардлагыг хангасан сонирхсон этгээд доорх материалыг бүрдүүлэн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 17.30 цагаас өмнө humanrightsdefender@nhrcm.gov.mn и-мэйл хаягаар явуулна уу.
Мэдүүлэг ирүүлэх материал:
- Байгууллагын хүсэлт;
- Байгууллагын танилцуулга, улсын бүртгэлийн гэрчилгээ;
- Сүүлийн 5 жилд гүйцэтгэж байсан ижил төстэй ажлын жагсаалт;
- Судалгааг гүйцэтгэх багийн удирдлага, зохион байгуулалт, менежментийн мэдээлэл;
- Судалгааны ажлын цар хүрээг тоймлох, ажлын төлөвлөгөө, судлах зүйл, арга зүй, аргачлал тодорхойлсон төсөл;
- Санхүүгийн санал бүхий судалгааны төсөвт багтаасан тооцоолол.
Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ажлын цагаар 51-262786 утсаар Комиссын Хүний эрх хамгаалагчийн хэлстийн ажилтнуудтай холбогдон авна уу.