ХЭҮК: Хууль бусаар баривчлагдсан, цагдан хоригдсон гэх гомдлыг хүлээн авч шийдвэрлэлээ
2023-06-07 Хэвлэх 486
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 2023 оны нэгдүгээр сараас тавдугаар сарын байдлаар
-Шударга шүүхээр шүүлгэх эрхтэй холбоотой 126
-Халдашгүй чөлөөтэй байх эрхтэй холбоотой 71 буюу нийт 197 гомдол, мэдээлэл хүлээн авлаа.
2023 оны тавдугаар сарын 1-ээс 25-ны өдрийн хооронд шударга шүүхээр шүүлгэх эрх болон халдашгүй чөлөөтэй байх эрхтэй холбоотой 49 гомдол мэдээлэл бүртгэгдсэн байна.
Үүнээс харьяаллын дагуу хяналт тавиулахаар Прокурорын байгууллагад 3 гомдол, Цагдан хорих 461 дүгээр ангийн даргад 3 гомдол шилжүүлсэн бол Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 22.2 дахь хэсгийн баримтлан 6 гомдлыг, 2 гомдол мэдээлэлд холбогдох ажиллагаа явуулж тогтоогдсон нөхцөл байдлын талаар гомдол гаргагчдад хариу өглөө.
Түүнчлэн 10 гомдолд хууль зүйн зөвлөгөө өгч ажилласан бол 1 гомдол гаргагч гомдлоосоо татгалзав.
Одоогоор 24 гомдол мэдээлэлд шалгах ажиллагааг явуулж байна.
2023 оны тавдугаар сард ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид 2 удаа ажиллаж, гомдол гаргагч иргэдтэй биечлэн уулзан холбогдох ажиллагааг явууллаа.