АЛСЫН ХАРАА
Монгол Улсад хүний эрх,эрх чөлөөг хүндэтгэх, хамгаалах, хөхиүлэн дэмжих, зөрчигдсөн эрхийг сэргээх тогтолцоог бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулна.
ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ
Нийгэм, эдийн засаг, соёлын эрхийн хэрэгжилтийн үр нөлөөг дээшлүүлэх замаар хүн төвтэй нийгмийн хөгжлийг бэхжүүлэх нь Комиссын тэргүүлэх чиглэл байна.
СТРАТЕГИЙН ЗОРИЛГО, ЗОРИЛТ
Стратегийн зорилго 1. Монгол Улсын хууль, тогтоомж, бодлого, шийдвэрийг хүний эрхийн зарчим, хэм хэмжээнд нийцүүлэхэд хувь нэмрээ оруулах;
Стратегийн зорилго 2. Хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд үр дүнтэй хяналт тавих, бодитой, эерэг өөрчлөлт гаргах;
Стратегийн зорилго 3. Хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоог бэхжүүлэхэд манлайлах;
Стратегийн зорилго 4. Хүний эрхийн соёл, боловсролын үндэсний тогтолцоог бэхжүүлэх;
Стратегийн зорилго 5. Хүний эрхийн салбарт олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх;
Стратегийн зорилго 6. Хүний эрхийн Үндэсний Комиссын чадавхыг бэхжүүлэх;