Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.2 болон 29 дүгээр зүйлийн 29.6.4-т заасан эрх хэмжээний хүрээнд хяналт шалгалт хийх чиг үүргийн хүрээнд дор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлдэг:
- Хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн талаарх гомдол, мэдээллийн дагуу өөрийн санаачилгаар, эсхүл иргэн, байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдийн хүсэлтээр төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх;
- Хяналт шалгалтын дагуу хүргүүлсэн шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулах арга хэмжээ авах;
- Комиссоос зохион байгуулсан хяналт шалгалтад хамрагдсан байгууллагуудын хувийн хэрэг хөтөлж, мэдээллийг тогтмол шинэчлэх.