ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
Улсын Их Хурлаас 2021 онд Хүний хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангахтай холбоотой харилцааг зохицуулах Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг баталсан.
Хүний эмзэг мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглахад хүний эрх, эрх чөлөөг зөрчихөөс урьдчилан сэргийлэх зорилгоор мэдээлэл хариуцагчид зөвлөмж өгч ажиллахын зэрэгцээ дуу, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмжийг байршуулах түүнийг ашиглахтай холбоотой харилцаанд хяналт тавьж, мэдээлэл хариуцагчийн мэдээлэл цуглуулах болон ашиглах үйл ажиллагаатай холбоотой гомдлыг хүлээн авч шалгаж шийдвэрлэх Хүний эрхийн Үндэсний Комиссын бүрэн эрх, чиг үүргийг Комиссын нэг гишүүн тусгайлан хариуцан ажилладаг.