Хүний эрхийн Үндэсний Комиссоос “Хорих ял эдлээд суллагдсан хүмүүсийн нийгэм, эдийн засаг, соёлын эрхийн хэрэгжилт” судалгааны ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тул мэргэжлийн байгууллагууд мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
Cудалгааны зорилго: Хорих ял эдлээд суллагдсан хүмүүсийг нийгэмд дасан зохицох, нийгмийн амьдралд эрх тэгш оролцох боломжийг бүрдүүлэх, нийгэмд дасан зохицох шаардлагатай мэдлэг, ур чадварыг олгох асуудлыг зохицуулж буй хууль эрх зүйн орчин, бодлогын баримт бичиг, төрийн байгууллагуудын чиг үүргийн хэрэгжилт, нийгэм, эдийн засаг, соёлын эрхийн асуудалд дүн шинжилгээ хийж, бодлогын зөвлөмж, тодорхой шийдвэр гаргахад чиглэгдэнэ.
АЖИЛ ГҮЙЦЭТГЭГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
Судалгааны баг:
Судалгааны багт дараах шаардлагууд тавигдана. Үүнд:
- Судалгааны ажлын туршлагатай, хамтарсан баг байх
- Монгол Улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө төлдөг байх
- Судалгааны баг нь 3-аас доошгүй тооны голлох мэргэжилтнээс бүрдсэн байх
Голлох мэргэжилтнүүд нь дараах шаардлагыг хангасан байвал зохино. Үүнд:
А. Хууль зүй, нийгмийн ухааны салбарын мэргэжилтэн- Багийн ахлагч
- Хууль эрх зүй, хүний эрхийн чиглэлээр судалгаа, дүн шинжилгээний ажил хийж байсан туршлагатай, үнэлгээ хийж мэргэшсэн, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийж байсан мэргэжлийн хуульч байх
- Мэдээ, мэдээлэл боловсруулах, дүн шинжилгээ хийх, холбогдох хэрэглээний программ ашиглах, баримт бичиг боловсруулах, илтгэх, тайлагнах ур чадвартай байх
- Багаар ажиллах, ажлыг богино хугацаанд зохион байгуулах, даалгавар биелүүлэх, талуудтай хамтран ажиллах, харилцааны өндөр ур чадвартай байх
Б. Хүний эрхийн судлаач
- Хоригдлын эрхийн чиглэлээр судалгаа хийж, харилцан хамаарлыг тодорхойлох чиглэлээр мэргэшсэн байх
- Хоригдлын эрхийн чиглэлээр судалгаа, бодлогын баримт бичиг боловсруулахад оролцож байсан туршлагатай байх
-Мэдээ, мэдээлэл боловсруулах, дүн шинжилгээ хийх, холбогдох хэрэглээний программ ашиглах, баримт бичиг боловсруулах, илтгэх, тайлагнах ур чадвартай байх
- Багаар ажиллах, ажлыг богино хугацаанд зохион байгуулах, даалгавар биелүүлэх, талуудтай хамтран ажиллах, харилцааны өндөр ур чадвартай байх
В. Нийгмийн бодлогын судлаач
- Өрх, гэр бүл, нийгмийн судалгаа шинжилгээний болон бодлогын зөвлөмж боловсруулах ажилд оролцож байсан ажлын туршлагатай байх.
- Мэдээ, мэдээлэл боловсруулах, дүн шинжилгээ хийх, холбогдох хэрэглээний программ ашиглах, баримт бичиг боловсруулах, илтгэх, тайлагнах ур чадвартай байх
- Багаар ажиллах, ажлыг богино хугацаанд зохион байгуулах, даалгавар биелүүлэх, талуудтай хамтран ажиллах, харилцааны өндөр ур чадвартай байх
-Хууль эрх зүй, хүний эрхийн чиглэлээр мэргэшсэн болон бүтээл гаргасан, бодлого боловсруулсан, төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн бол давуу тал болно.
Төсөв: 15,000,000 төгрөг
Гүйцэтгэх хугацаа: 120 өдөр
Дээрх шаардлагыг хангасан сонирхсон этгээд доорх материалыг бүрдүүлэн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 17.30 цагаас өмнө n.narangerel@nhrcm.gov.mn и-мэйл хаягаар ирүүлнэ үү.
- Байгууллагын хүсэлт;
- Байгууллагын танилцуулга, улсын бүртгэлийн гэрчилгээ;
- Сүүлийн 5 жилд гүйцэтгэж байсан ижил төстэй ажлын жагсаалт;
- Судалгааг гүйцэтгэх багийн удирдлага, зохион байгуулалтын мэдээлэл;
- Судалгааны ажлын цар хүрээг тоймлох, ажлын төлөвлөгөө, судлах зүйл, арга зүй, аргачлал тодорхойлсон төсөл;
- Санхүүгийн санал бүхий судалгааны төсөвт багтаасан тооцоолол.
Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 51-262786, 99101249 утсаар холбогдон авна уу.