Сэлэнгэ аймгийн Гадаадын иргэн, харьяатын газрын хойд бүс дахь газрын албан хаагчдад хүний эрхийн сургалтыг зохион байгуулав
2024-04-23 Хэвлэх 12Хүний эрхийн Үндэсний Комиссын Сэлэнгэ аймаг дахь референт Д.Гантулга нь Гадаадын иргэн, харьяатын газрын хойд бүс дахь газрын албан хаагчдад “ХҮНИЙ ЭРХ БА ЖЕНДЭР" сэдвээр сургалтыг 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулав.
Сургалтаар Жендэрийн тухай үндсэн ойлголт Хүйс ба жендэрийн ялгаа, Хүйс ба жендэрийн үүрэг роль, Жендэрийн ялгаатай үнэлэмж ба жендэрийн ялгаварлан гадуурхалт -Жендэрийн ялгаатай үнэлэмжийг бүрдүүлж, бэхжүүлдэг соёл, Жендэрийн тэгш байдлын үзэл баримтлал ойлголт хандлагыг нэмэгдүүлэн ажиллалаа.
Хүний эрхийн соёлыг төлөвшүүлэхэд манлайлан хамтран ажилласан Сэлэнгэ аймаг дахь Гадаадын иргэн, харьяатын газрын хойд бүс дахь газрын хамт олонд дахин Талархал илэрхийлье.