Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн албан хаагчдад хүний эрхийн сургалтыг зохион байгуулав
2024-05-06 Хэвлэх 8Хүний эрхийн Үндэсний Комиссын Сэлэнгэ аймаг дахь референт Д.Гантулга нь Шүүх шинжилгээний хэлтсийн албан хаагчдад “ХҮНИЙ ЭРХ БА ЖЕНДЭР" сэдвээр сургалтыг 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулав.
Сургалтаар Жендэрийн тухай үндсэн ойлголт Хүйс ба жендэрийн ялгаа, Хүйс ба жендэрийн үүрэг роль, Жендэрийн ялгаатай үнэлэмж ба жендэрийн ялгаварлан гадуурхалт -Жендэрийн ялгаатай үнэлэмжийг бүрдүүлж, бэхжүүлдэг соёл, Жендэрийн тэгш байдлын үзэл баримтлал ойлголт хандлагыг нэмэгдүүлэн ажиллалаа.
Хүний эрхийн соёлыг төлөвшүүлэхэд манлайлан хамтран ажилласан Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн хамт олонд дахин Талархал илэрхийлье.