Нийслэл, орон нутгийн төрийн байгууллагын 1400 гаруй ажилтнууд хүний эрх хамгаалагчийн талаарх мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлээ
2024-05-02 Хэвлэх 89ХЭҮК нь Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг сурталчлах, таниулах ажлын улсын хэмжээнд үе шаттай зохион байгуулж байна.
Энэ хүрээнд ХЭҮК, Төрийн албаны зөвлөлтэй хамтарч төрийн байгууллага, албан тушаалтан болон бусад хуулийн этгээд үйл ажиллагаандаа хүний эрх хамгаалагчийн үйл ажиллагааг хамгаалах зохицуулалтыг байгууллагын дотоод журамд тусгаж, хэрэгжилтийг хангах, хүний эрхийн хамгаалагчийн үйл ажиллагааг дэмжих, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаарх танилцуулга, мэдээлэл зорилгоор “7:4:10 вебинар сургалт”-ыг өнөөдөр /2024.05.02/ хамтран зохион байгуулав.
Энэ удаагийн вебинар сургалтад Комиссын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов оролцож, Хүний эрх хамгаалагчийг хамгаалах механизмын үйл ажиллагаа болон Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хүрээнд төрийн байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдийн хүлээсэн нийтлэг үүрэг, түүний хэрэгжилтийг хэрхэн хангаж ажиллах, хүний эрх хамгаалагчийн үйлдлийг хамгаалах зохицуулалтыг байгууллагын дотоод журамд тусгаж, хэрэгжүүлэх, сургалт зохион байгуулах аргачилсан зааврын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Тус цахим сургалтад нийслэл, дүүрэг, аймаг, сумдын төрийн байгууллагын 1400 гаруй ажилтнууд оролцож, хүний эрх, хүний эрх хамгаалагчийн талаарх мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлээ.