Цагдан хоригдож буй насанд хүрээгүй эрэгтэй, эмэгтэй хоригдогчтой уулзаж, холбогдох асуудлын талаар тодрууллаа
2023-12-19 Хэвлэх 239Хүний эрхийн Үндэсний Комисст ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр ШШГЕГ-ын харъяа 441 дүгээр нээлттэй хорих анги, Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангиудад Комиссын гишүүн Б.Энхболд 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр, 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрүүдэд ажиллалаа.
Уг ажлын хүрээнд тус хорих ангиудад ял эдэлж байгаа болон цагдан хоригдож буй иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцож, мэдээлэл хуваалцлаа.
Мөн хорих байрны орчин нөхцөлтэй танилцаж, хорих өрөө нь олон улсын стандартад нийцсэн эсэх, эрүүл мэндийн шаардлагатай үйлчилгээ авах эрх, аливаа нэг хэлбэрийн ялгаварлан гадуурхалтаас ангид байх орчин нөхцөл бүрдүүлсэн эсэхийг хорих ангийн дарга нартай уулзаж, тодруулсан юм.
Түүнчлэн цагдан хоригдож буй насанд хүрээгүй эрэгтэй, эмэгтэй хоригдогчтой уулзаж, холбогдох асуудлын талаар тодруулсан.
Тухайлбал, эрүүл мэнд болон өргөдөл, гомдол гаргах эрх, эргэлт уулзалт саадгүй авах, зохистой хоол хүнсээр хангагдах эрх болон эрх зүйн туслалцаа үзүүлэх өмгөөлөгч нар анхаарал хандуулж ажиллаж байгаа эсэхийг тодруулж, зөвлөгөө өгөв.