Герман Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хэльмут Рудольф Кулитцтэй хүний эрхийн боловсрол олгох асуудлаар санал солилцлоо
2023-12-20 Хэвлэх 292Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны тасгийн дарга Ө.Ундрах нар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хэльмут Рудольф Кулитцийг өнөөдөр /2023.12.20/ хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Монгол-Герман улсад ажиллаж, амьдарч, суралцаж байгаа иргэдийн эрхийг хамгаалах, хүний эрхийн боловсролыг хөхиүлэн дэмжих, үг хэлэх, үзэл бодлоо илэхийлэх, хэвлэн нийтлэх эрхийг хамгаалахад хамтран ажиллах талаар санал солилцлоо.