Хүний эрхийг хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан хуульч Л.Цог, Ц.Оюунбаатар нарыг “Хүний эрхийн төлөө хүндэт тэмдэг”-ээр шагналаа
2024-01-13 Хэвлэх 274Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдсаны түүхэн өдрийг тохиолдуулан Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын тушаалаар Логийн Цог, Цэрэндашийн Оюунбаатар нарын хүний эрхийг хангах, хамгаалах, хөхиүлэн дэмжих үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлэн Комиссын нэрэмжит шагнал болох “Хүний эрхийн төлөө хүндэт тэмдэг”-ээр шагналаа.
1. Хуульч Л.Цог нь 1992 оны шинэ ардчилсан Үндсэн хуулийн “Хүний эрх, эрх чөлөө”, “Монгол Улсын төрийн байгуулал” бүлгийг боловсруулах ажлын хэсгийг ахлагчаар ажиллаж, батлалцсан түүхэн гавъяа байгуулсан.