Иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх өдөрлөг 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 11:00-17:00 цагийн хооронд Сэлэнгэ аймгийн төв “Партизаны талбай”-д зохион байгуулагдав. Өдөрлөгт дараах байгууллагууд үйлчилгээ үзүүлж, хамтран ажиллалаа. Үүнд: Аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс, Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн Тамгын газар, Прокурорын газар, Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Гадаадын иргэн харьяатын газар, Сэлэнгэ аймаг дахь тойргийн нотариат, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Өмгөөлөгчдийн холбооны Сэлэнгэ аймаг дахь сарбар, Монголын хуульчдын холбооны Сэлэнгэ аймаг дахь салбар, Хүний эрхийн Үндэсний Комиссын орон нутаг дахь референт нар оролцов. Хүний эрхийн асуудлаар 5 иргэнд зөвлөгөө өгч 70 гаруй ном товхимол, гарын авлага тараах материал тараан ажиллав.