Хуульчдийн холбооноос зохион байгуулагддаг "Хуульчийн Про Боно 2024" арга хэмжээ Булган аймагт 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Булган сумын нутаг дэвсгэр дэх Цогт Хунтайжийн талбайд боллоо.
ХЭҮК-ын Булган аймаг дахь референт Д.Мөнхсайхан оролцож иргэдэд хууль зүйн зөвлөгөө үзүүлж, комиссоос бэлтгэн гаргасан ном, тараах материал түгээн ажиллалаа.
Арга хэмжээнд Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль Эрх зүйн хэлтэс, аймгийн Шүүх, аймгийн Прокурор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Өмгөөлөгчдийн зөвлөл, хууль зүйн туслалцааны төвийн Булган аймаг дахь салбар, Нотариат, Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний алба зэрэг хууль хяналтын болон төрийн захиргааны байгууллагууд оролцлоо