ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ТӨВД "ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨӨ ЗАЛУУЧУУД" НОМ СУРГАЛТЫН ГАРЫН АВЛАГЫГ ӨГЛӨӨ
2024-05-02 Хэвлэх 21Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Баянхонгор аймаг дахь референт Б.Содонцэцэг нь 2024 оны 05 дүгээр сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн Залуучуудын хөгжлийн төвд "Хүний эрхийн төлөө залуучууд" нэртэй сургагч багшийн гарын авлага, өврийн ном, DVD зэргийг хүлээлгэн өглөө.
Хүний эрхийн соёлыг залууст түгээхэд дээрх гарын авлага, ном товхимолууд нь чухал хэрэгсэл үнэ цэнэтэй зөвлөн туслагч болох юм.
Цаашид залуучуудад зориулсан хүний эрхийн сургалт, нөлөөллийн ажлыг хийж нийгэмд хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо.