ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВИЙН БУЛГАН АЙМАГ ДАХЬ САЛБАРТ НОМ, ГАРЫН АВЛАГА ГАРДУУЛЛАА
2024-05-07 Хэвлэх 9Хүний эрхийн Үндэсний Комиссоос санаачлан орон нутаг дахь хууль, эрх зүйн салбар, хүний эрхийн хамгаалагч нарт хүний эрхийн ном, илтгэл, товхимол, сэтгүүл, гарын авлагыг гардуулан өгч хүний эрхийн хамгаалах үйлсэд хувь нэмэр оруулах ажлыг эхлүүллээ.
Тус ажлын хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комиссын Булган аймаг дахь референт Д.Мөнхсайхан 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний тайлан илтгэлүүд, Хүний эрхийн билл, Хүний эрхийн сэтгүүл, хүний эрхийн чиглэлийн судалгааны ажил, эрдэм шинжилгээний бүтээл, гарын авлагыг хүлээлгэн өглөө.
Хүний эрхийг хамгаалахад хамтран зүтгэж буй Хууль зүйн туслалцааны төвийн Улсын ахлах өмгөөлөгч Б.Байгалмаа танд ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ.